Coming out - Энэ үг гей лесви хүмүүс бидний хувьд бол их утга учиртай үг.Бас бидний амьдралд нэгнэ томоохон байр суурь илэрхийлдэг юм болов уу гэж бодоод л бна.Би багаасаа л бусдад өөриигөө баригдах бий гэж бодож нууж амьдарч ирсэн.Мэдээж нуухаас өөр аргагүй л гэж бодож байлаа.Бүүр энэ насандаа хэнд ч хэлэхгүй тас нууя гэж бодож байсан.Ингэх тусам улам л би гэдэг хүн өөрийгөө ойлгохгүй болоод ч байгаа юм шиг бас нэг их айхтар буруу зүйл хийгээд бгаа ч юм шиг санагдаад ерөөсөө болж өгөхгүй сүүлдээ энэ байдал маань намайг өөрийгөө үгүйсгэх байдал уруу оруулсан.Нэг л хүний өмнө гэм хийчихсэн амьтан шиг амьдрана гэж бодохлоор бүүр өөртөө дургүй хүрч заримдаа яагаад би гэж энэ олон хүний дундаас яагаад би гэж өөрөөсөө асююгаад ч хариуг нь үл олж чадсан.За тэгээд эргэн тойрон найзууд маань бүгд л найз охинтой болж зарим нь хүнтэй сууж гэр бүл үр хүүхэд гээд л амьдрал хөврөөд л.... Найзууд цуглархаараа найз охин найз залуу эхнэр хүүхэд гээд л дагуулаад л ирнэ.Тэгээд л надаас чи яаж байна.Найз охин энэ тэр гээд л асууна.Би ч яахав худлаагаасаа нэг л юм хэлнэ.Ам хаана.Яг тэр худлаа хэлж бх үедээ би үнэхээр дургүй блаа.Яагаад ч юм би бусдыг хуурч өөриигөө хаацайлж бна гэхээс илүү өөрийгөө хуураад бгаа юм шиг л санагдаж байсан.Яг сэтгэлдээ бол бүгдийг нь гаргаад ил тавиад би ч гэсэн найз залуугаа эд нар шиг дагуулж ирж найзуудтаигаа танилцуулах юмсан гэж бодно.Гэсэн ч би үнэнээ хэлж чадахгүй.Хэрвээ хэлбэл найзууд маань намайг ойлгохгүй.Хэрвээ хэлбэл гэр бүлийнхан маань намайг ойлгохгүй тэд надаас холдон намайг орхих болно гэж бодож байлаа.Хүн ер нь 2 төрөл байдаг болов уу гэж би боддго юм.Нэг нь юм бгаа бдалыг хүндээр авахгүйгээр хүлээж авдаг хүн, нөгөө нь эсрэгээр их хүндээр хүлээж авдаг хүн.Миний хувьд бол их хүндээр хүлээж авдаг нь.Одоогоос бараг 3 жилийн өмнө би анх удаа өөрийгөө гей гэдгээ эгчдээ хэлж бсан юм.Хэлэх гэж бөөн л юм болсон.Хэл ам бүх бие чичрээд л арай хийж хэлсэн.Утсаар.Нүүр нүүрээ харсан бол би лав хэлж чадахгүй бсан биз.Тэр үед эгч маань,
- Би чамайг бүүр өвчин энэ тэр туссан гэж хэлэх гэж бгаа юм болоб уу гэж л бодлоо.Ямар хамаатай юм.Наадах чинь амьдралд бдаг л асуудал.Эгч нь бол тоох ч үгүй.Ёстой чивуха ш дээ гээд их тайван хүлээж авсан.Тэрнээс хойш 2 жилийн дараа ноднин би гэдэг хүн амьдралдаа их том алдаа хийсэн.Яг тэр явдалын дараа найз маань ирэх үед нь би зориг гарган хэллээ.Тэгтэл тэр найз маань их тайван хүлээж авдаг юм даа.Би бараг өөрөө гайхав.Санаа зовж бас миний төсөөлж бсанаас шал өөр реакцтай болохоор тэр.
- Миний найз санаа зовох хэрэггүй.Ямар чи ганцаараа ийм биш.Ойлгох нэг нь ойлгоод ойлгохгүй нь тэр л биз гэнэ.Тэгээд би,
-Чамд сонин биш байна уу? гээд л асуулаа.
-Үгүй.Чи бол чи.Би чиний ямарыг мэддэг болохоор.Ердөө ч сонин биш бна гэдэг юм даа.
Тэр өдөр би найздаа хэлсэний дараа сэтгэл дотор бсан нэг л том хар бул чулууг аваад л хайчихсан юм щиг их л сэтгэл хөнгөрч билээ.Тэрнээс хэдэн сарын дараа ахдаа хэллээ.
Ах маань бас л энгийн хүлээж авлаа.
-Монголд л гей гэхлээр л буруу ойлгодог болохоос энэ чинь амьдралд бдаг л зүйл.Чи тэгэж хүндээр бодоод гэм хийчихсэн юм шиг бүү бод.Миний дүү л бол миний дүү хэвээрээ л бна.Би чамайг гей байлаа гээд үзэн ядаж дургүй болно гэж ердөө байхгүй гэж хэлсэн.Би бол дотроо яах бол бараг л хүлээж авахгүй бхдаа гэж бодож бсан.
Үүний дараа би хуучин цуг амьдарч бсан найз болон түүний эхнэрт ч Coming out хийсэн.Тэд ч бас энгийн хүлээж авсан.Тэгээд түрүү долоо хоногт нэг дотны эм найз болон нилээн хэдэн жилийн өмнө хайртай гэж хэл ж бсан найз охиндоо Coming out хийсэн.Тэд бас л энгийн хүлээж авсан.
-Чи бол чи.Миний найз хэвээрээ л бна гэж тэд хэлсэн.
Сүүлийн нэг жил гаран л би гэдэг хүн өөрийнхөө талаар бодлоо.Бас ойлгох гэж хичээлээ.Гэр бүл болон найз нөхөддөө хэлсэний дараа намайг бас гэй гэдэг энэ байдалаа хамгийн ойлгоогүй бас хүлээж авч чадаагүй бсан нь би өөрөө байсан юм бна гэдэгээ ойлгосон.Өнөөг хүртэл бусад хүмүүс гей гэж мэдвэл тэд надаас холдож намайг үзэн ядах болно гэж бодож байсан хүн нь бол тэд биш би байсан юм бна.Өөрийгөө гомо гэдгээс ичиж явсан нь тэд бус би байсан юм бна гэдэгийг л ойлголоо.Урьд нь бол би өөрийгөө бусдаас нуухын тулд л хамаг чадлаа бараж бсан бол одоо бол тоохоо больсон.Ойлгох нэг нь ойлгоод ойлгохгүй нь тэр л биз.Эцсийн эцэст энэ бол тэдний бус миний л амьдрал.Би энэ амьдралийн эзэн.Ингэж би өөрчлөгдөх болсон шалтгаан нь,Японы нэртэй дуучин Мива Акихиро гэж хүний хэлсэн үгээс л эхэлсэн.Яг жилийн өмнө тэр хүн нэгэн тв-ийн ток шоуны үеэр,
-Мива Акихиро,Та гомосексуалист уу? гэсэн асуултанд,
- Тийн.Би гомо гэж маш тайван хариулж бсан юм.
Тэгээд,
- Ер нь яагаад хүн хүнээ хайрлаж болохгүй гэж.Бид ямар хүн алж хулгай хийж буруу зүйл хийсэн биш яагаад бусдаас айж эмээж амьдрах ёстой юм.гэж хэлсэн юм.Би бараг амьдралдаа анх удаа ийм зорилготой зоригтой үгийг бусдаас сонссон бх.Хэдийгээр тв-ээр бүх хүмүүст хандаж хэлж буй үг боловч надад бол надад зориулж тэр хүн хэлж бгаа юм шиг л санагдаж бсан.Өөрийгөө хүлээн зөвщөөрч чадахгүй айж явсан миний хувьд үнэхээр хүсэн хүлээж бсан үг маань бсан юм.Гэхдээ миний аав ээж 2 маань намайг сайн ойлгохгүй бгаа.Гаж буруу зуршилтай хүү бидэнд бхгүй гэж хэлсэн.Гэхдээ тэд бол миний аав ээж 2.Тэд маань нэг л нартай өдөр намайг ойлгоно гэдэгт би итгэлтэй бгаа.Одоо бол би өөрөөрөө байж энэ амьдралын амтыг мэдрэхийг л хүсэж байна.
Monday, March 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

5 comments:
Өөрийгөө гомо гэдгээс ичиж явсан нь тэд бус би байсан юм бна гэдэгийг л ойлголоо >>> taalagdav :) coming out chi chin harin yostoi ovoo hiichihsen yum bishuu kkke
Coming out hiigeed ih uurchlugdsun shuu.Olon talaasaa uuriiguu neesen yum shig l bolson yum shig sanagdaad bgaa um.
odoogoor bas l coming out hiie gej bodoostoi l baina, hamgiin chuhal ni parents tegeed ah, egch duu nar l baina,
heden naizuuddaa helsen, ushuu ch heden naizuuddaa helii gej bodood baigaan, gehdee ouilgohgui gej bodoj baigaad ni heleed hereggui ch yum shig,,
uuruu uuriiguu huleen zuvshuursuur irsen ch aidastai l yavah shig... sanagddiin
Neeree tiim shuu hichneen uuriiguu zuvshuursun ch eng l aidas bgaad l bdag um.Harin geriihendee heleed neg ih taivshirsan.Yagaad um buu med.Nuguu bodliin hund uuriinhuu tuhai helne gedeg buren duuren uuriiguu oilgoj ehelsenii shinj um uu ch gej haaya bodogdood bdag yum.
HI HEY?
CHI MONGOL UU ESVEL GADAAD UU??? batt_benz@yahoo.com-ene minii id...hariu bichvel ...ene id ruu...
Post a Comment