Monday, June 22, 2009

Дүүдээ

Хөөрхөн жаахан дүүгээ
Хацар дээр нь үнсэе
Хайрлаж бас энхрийлээд
Халуун элгэндээ наая

Бяцхан жаахан дүүгээ
Барьж баахан тэврэе
Бахархаж бас өхөөрдөөд
Бөгтөр нуруундаа үүрье

Зөрүүд жаахан дүүгээ
Заримдаа би зүүдлэх юм
Зөөлөн тэр гарыг нь
Зөндөө их санах юм

Саяхан манай эгч надруу залгаад,
-Эгч нь дахиад нэг хүүхэд гаргачихлаа.Хүүтэй болсон гэдэг бгаа.Би бүүр гайхав.Эгч надад урьд нь энэ тухай ерөөсөө хэлж бгаагүй болохоор тэр.Тэгээд хэсэг сонин болж бгаад өөрийн эрхгүй асар их баярлав.Утсаар шинэхэн дүүгийнхээ уйлах дууг нь сонсоод бүүр ч муухай санагдав.Манайхан бөөн баяр л бх шиг бна.Шинэ хүнтэй болсон болохоор...
Бас манай эгч 4-н хүүхэд төрүүлсэн болхоор Эхийн 2-р одонтой болно гэж бсан.Тэрийг сонсоод би бүүр жаал инээлээ.Эгчийгээ тийм одон энэ тэр авна гэж бодож бсан ч биш.Хэхэхэ.
Гэхдээ их сонин төрөхөөс нь өмнө хэд хоногын өмнө би яагаад ч юм бүү мэд энэ дээрх шүлэгийг бичсэн юм.Юу ч мэдээгүй бсан хэрнээ их сонин.Гэнэт л эгч ах бас найзын хүү нүдэнд харагдаад л ... бичсэн юм.
Манай найзын хүү нь ёстой том болсон гэж бгаа.Би харааагүй бараг 3 сар болж бна.Уг нь ойрхон бсан ч өөр тийшээ нүүсэн болхооор очмоор бв ч зав энэ тэр болж өгөхгүй л бгаа.Ойрд бүүр тэр нүдэнд харагдастай...Угаас ах яахав хүүхэд харахлаар амиа өгөхөөс ч буцдаггүй болохоор...
Хүүхэд гэдэг бол үнэхээр амьдралд гэрэл гэгээ баясал авчирдаг.Хаанаас ч олдошгүй эрдэнэ гэж боддог юм.Ингээд эргэн тойрны маань хүмсүүд муухай жаалтай болоод бгаа болохоор өөрийн эрхгүй л би ч бас гэж бодоод л бгаа.За тэгж бгаад цаг нь болохоор болжол таараа.
Монголын үрс маш олон болтугай!

4 comments:

MNED said...

Zon sovin gej neeree baidag yum aa. Zs shine duutei bolsond bayar hurgey.

ershuu said...

nagats ahd bayar hurgey :)

Цагаанаа said...

bi bas baahan jaaluudiin nagats bolood bgaashd,,
odoo ah l dutuu eej meej neg l dogi hartsaar harchih geed bgaashd

RIVER said...

Saikhan shuu, khuuhed gedeg az jargal, amidraliin utga uchir shu.... blog taalagdav hu. taniltsii..